Tuesday, August 26, 2014

Рита Ора 56 мянгаар маникюр хийлгэжээ

Рита Ора 56 мянгаар маникюр хийлгэжээ

1 цаг 10 минутын өмнө

Рита алтан гартай болжээ. Нэрт дуучин Рита Ора MTV Video Music Awards ёслолын ажиллагаанд оролцохдоо ихэд хичээсэн аж. Үүнийгээ ч тэр чадсан гэж үзэж болно. Түүнийг тэнд байгсад бүгд л алмайран угтаж авсан байна. Улаан өнгийн атласан даашинзтай бүсгүй уг ёслолын ажиллагаанд ирсэн хамгийн гял цал оддын нэг байсан юм. Бүсгүй жижигхэн чимхлүүр зүйлүүдэд ч их анхаарал тавьжээ.

Оддод маникюр үйлчилгээ үзүүлдэг Барбара Уорнер дуучин бүсгүйн тод улаан өнгийн хумсан дээр очир эрдэнэ болон алмаас эрдэнээр бүтээсэн аалзнуудыг нааж өгөв. Ингээд Рита түүнд үйлчилгээний хөлсөнд 56 мянган доллар төлжээ. Од бүсгүй хуруу болгоноо гоёж гоодсон нь илт байлаа.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment