Thursday, August 28, 2014

Панда “жирэмсэн” болж жүжиглэв (видео)

Панда "жирэмсэн" болж жүжиглэв (видео)

23 минутын өмнө

Хятадын Чэнду хотын амьтны хүрээлэнгийн Ай Хин хочит панда тусгай тасалгаа руу шилжиж, аль болох ахиухан жимс жимсгэнэ хүртэхийн тулд "жирэмсэн" болж жүжиглэжээ. Тэрбээр хоолны дур хүсэл багасч байгаа дүрс эсгэн аль болохоор хөдлөхөө багасгажээ. Тиймээс тус хүрээлэнгийн захиргаанаас пандагийн "жирэмслэлт" болон түүний төрөлтөөр шоу хийж, интернэтэд шууд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний тулд тусгайлан бэлтгэсэн тасалгаанд хэд хэдэн хянах камер байрлуулж, агааржуулагч тавьжээ. Харин "ирээдүйн эх"-ийг аль болохоор ахиухан жимс, чихэртэй боов, хулсны нахиа зэргээр хооллож байжээ.

Гэтэл амьтны хүрээлэнгийн ажилтнууд иж бүрэн шинжилгээ хийсний үр дүнд түүний заль мэхийг олж мэдсэн байна. Пандаг хээлтэй биш гэдгийг нь мэдсэн даруйд бусадтай нь нийлүүлжээ. Иймэрхүү худал "жирэмслэлт" онгон байгаль дээр олонтаа тааралддаг болохыг амьтны хүрээлэнгийн ажилтнууд онцлон тэмдэглэжээ.

Ай Хин болон түүний ихэр Мэй Хин нар 2006 онд Японд төрж, тун удалгүй интернэтэд алдартнууд болсон байна. Тэднийг 2012 онд Чэнду хотын амьтны хүрээлэн рүү шилжүүлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment