Рожер Федерер: "Жордан миний шүтээн..."
30 минутын өмнө
Америкийн нээлттэй тэмцээний эхний тойрогт Маринко Матосевичийг ялсан алдарт теннисч Рожер Федерер Майкл Жордантай уулзсан тухайгаа өгүүлжээ.

"Майкл талбайн теннис сонирхож, миний тоглолтыг ирж үзсэн нь надад тун аятайхан санагдсан шүү. Тиймээс би түүнд зориулж өөрийнхөө ур чадварыг харуулж чадлаа. Үүнээс гадна пүүзнийх нь дизайн дээр түүнтэй хамтарч ажиллах боломж тохиолоо. Өчигдөр би түүнтэй анх уулзсан бөгөөд энэ нь миний хувьд томоохон үйл явдал боллоо. Майкл бол багийн спортын супер од. Тэр олон жилийн турш багаа манлайлж байсан. Энэ бүхэн түүнийг миний шүтээн болгосон. Өчигдөр биднийг уулзах үед надаас тэр теннис болон хэрхэн бэлтгэлээ базааж, ямар төлөвлөгөөтэй байгаа талаар асууж байсан" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment