Урт хүзүүнд "засвар" хийнэ
58 минутын өмнө
Хятадын нийслэл Бээжин хотод амьдардаг 15 настай Фү Венжу хүү дэлхийн хамгийн урт хүзүүтэй хүүхэд байх. Удахгүй түүнд мэс ажилбар хийснээр энэ гажгаасаа ангижрах боломжтой юм. Эгэл жирийн хүнд хүзүүнд нь долоон нугалам байдаг бол Фү Венжуд 10 нугалам бий. Илүүдэл нугалмууд нь хүзүүний мэдрэлийн судсыг дарсан учраас өсвөр насны хүү хөдөлгөөнд оролцохдоо муухан гэнэ. Тэгээд ч гудамжинд гарахаар хүмүүс түүнийг сонирхон зогсож, түвэг болдог аж.

Одоо түүнд илүүдэл нугалмыг нь авах хүндхэн ажилбар хийх болно. Хятадад энэ мэс ажилбарыг хийлгэхэд өндөр өртөгтэй тул хүүгийн гэр бүл хөрөнгө мөнгөний бололцоогүйн улмаас хагалгаа хийлгэж чадаагүй билээ. Хүүд тусламжийн гараа сунгаж Бээжин хотын хүмүүнлэгийн сангууд хандсан байна. Фү эгэл жирийн хүүхдүүдтэй адил амьдралаар амьдран, ердийн хүзүүтэй болохын тулд яахаас ч буцахгүй гэнэ. Дэлхийн хамгийн урт хүзүүтэй хүн гэж хэлүүлэхийг тэр хүсэхгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment