Friday, August 29, 2014

Романтик харилцаа сэтгэцийг аварна

Романтик харилцаа сэтгэцийг аварна

37 минутын өмнө


Йена болон Касселийн их сургуулийн эрдэмтэд романтик харилцаа залуучуудад их тустай гэж үзэв. Ийм харилцаа тухайн бие хүнийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд тус нэмэр болдог байна. Израилийн дээрх их сургуулиудын эрдэмтэд судалгаа явуулаад романтик харилцаа бие хүнийг төлөвшүүлдэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон мэдрэлийн хэсэгт сайнаар нөлөөлж байсныг олж мэджээ. Хэрэв ганцаардаж, цочмог байдалтай байвал тухайн хүн айж, түгшин, цочмог ууртай болдог гэнэ. Хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгээгүй хүмүүс сэтгэл гутралд орж, өөртөө сайн үнэлэлт дүгнэлт өгөх боломжоор тааруу байдаг аж. Бүхэлдээ ийм хүмүүс өөрийн хувийн амьдралдаа дурамжхан, түүндээ сэтгэл хангалуун бус болдог гэнэ.

Мэргэжилтнүүд есөн сарын хугацаанд 18-30 насны 245 хосыг ажиглажээ. Тэд тэр хосуудын сэтгэл хөдлөл болон таашаал авах түвшнийг үнэлж, дүгнэв. Түүнчлэн судалгаанд сайн дураар оролцогчдод тэдгээрийн харилцаанд янз бүрийн амьдралын нөхцөл байдлууд ямар нөлөөлөлтэй байж болохыг дүгнэж үзэхийг санал болгожээ. Тэгтэл ихээхэн цочмог байдалтай байгаа хүмүүс эргэн тойронд буй ертөнцийг нэлээн өөр маягаар хүлээн авч байсан нь тогтоогдов. Тухайлбал, тэд янз бүрийн сөрөг нөхцөл байдлуудыг хүндээр тусган авч, сандралд орж байсан гэнэ. Харин ийм хандлага хэрэв тухайн хүн хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэсэн байвал яваандаа суларч байсан аж. Үүний үр нөлөө маш энгийнээр тайлбарлагдав. Хосууд нэг нэгэндээ туслаж, сэтгэл санаагаар дэмжиж байдаг нь ийм нөлөөлөл үзүүлжээ.

Мөн романтик байдалтай хамтрагчтай хүн эерэг сэтгэл хөдлөлтэй, аливаа асуудлыг хүндээр тусгаж авдаггүй нь тогтоогдов. Тэгэхээр хайр дурлал сөрөг бодлуудаас ангижран, амьдралд тулгарсан элдэв саад, бэрхшээлүүдийг гутранги үзэлгүйгээр өөртөө итгэлтэй шийдвэрлэхэд тус болдог аж. Хамгийн гол нь энэ нь эрчүүд болон эмэгтэйчүүдэд адил хэмжээнд чухал гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment