Friday, August 29, 2014

Шварценеггерын эхнэр Бушийн зөвлөхтэй дотносов

Шварценеггерын эхнэр Бушийн зөвлөхтэй дотносов

42 минутын өмнө

Жүжигчин, улс төрч Арнольд Шварценеггерын экс эхнэр сая л нэг юм өөрийн нэгэн биений нөгөө талыг олжээ. Экс нөхрийнх нь хувийн амьдрал цэгцэрсэн ч Мария Шрайвер бүсгүй удаан хугацаанд ганцаар явсан юм. Тэгвэл Жон Кеннедигийн үеэл дүү Мария Шрайвер, экс ерөнхийлөгч Жорж Бушийн зөвлөхөөр ажиллаж байсан, улс төр судлаач Мэтью Даудтай дотно харилцаатай болжээ. Тэд өдгөө хамтдаа амьдарч байгаа гэнэ.

Мария бүсгүй гэр бүл салалтаа маш хүндээр хүлээж авсан билээ. 2011 оны зун Шрайвер нөхрөө гэрийн үйлчлэгч эмэгтэйтэй дотно харилцаатай болсныг мэдээд салах өргөдлөө өгсөн юм. Арни түүний араар олон жилийн туршид тавьж байсан нь тодроод зогсохгүй жүжигчин эрд гэр бүлээс гадуур төрсөн хүүхэд байдаг нь ч илэрсэн юм.

Нөхөр нь нүглээ наминчилснаар Шрайвер салах өргөдлөө авчээ. Хамтдаа гэр бүлийн сэтгэлзүйч дээр очсон ч гэр бүлээ аварч чадаагүй. Өдгөө Арнольд физик эмчилгээний эмч Хизер Миллигантай үерхэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment