Икер Касильяс "Реал Сосьедад"-д талархав
39 минутын өмнө
Мадрид хотын "Реал" багийн хаалгач Икер Касильяс Испанийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт "Реал Сосьедад" багт 2:4-ийн харьцаатайгаар хожигдсоны дараа баг нь ялагдлаасаас зөв дүгнэлт хийх ёстой гэж онцолсон байна."Нэгдүгээрт, бид болсон зүйлийн төлөө өрсөлдөгчдөдөө талархал илэрхийлэх ёстой. Өнөөдөр болсон зүйл бол ховор тохиолдол. Бид маш муу тоглосон. Ингэж тоглож болохгүй. Бид энэ тоглолтыг байнга санаж явах ёстой. Яагаад бид дөрвөн гоол алдсан гэдгээ ойлгож, ярилцах хэрэгтэй. Ийм зүйл дахиж давтагдах ёсгүй. Үгүй ээ, энэ бол миний амсаж байсан хамгийн гутамшигтай зүйл биш" хэмээн Касильяс өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment