Г.Сарангэрэл зодсон уу, зодуулсан уу?
48 минутын өмнө
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бүр улиг болтлоо бичигдэж, муу муухай зүйлсээрээ "од" болсон Г.Сарангэрэл гэгч эмэгтэйд дахиад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноогоод удаагүй байхад ийнхүү дахин нэг хэрэгт холбогдуулжээ. Түүнийг 2 метр өндөртэй, 28 настай Ялагдашгүй гэгч залууг зодож танхайрсан гэх хэрэгт буруутгажээ.Үнэндээ Г.Сарангэрэл зодсон уу, өөрөө зодуулсан уу гэдэгт өмгөөлөгч нь хүртэл эргэлзэж гайхаад байгаа гэнэ. Улс төрчдийн золиосонд тэр дундаа Х.Тэмүүжин сайд, О.Баасанхүү гишүүн хоёрын дунд амны алчуур нь болж нэр сүрээрээ тоглуулсан гэх энэ эмэгтэйн амьдралыг бүр самрахаар шийдсэн бололтой.
Хүн зодсон хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл хэрвээ шүүхээс дахин ял сонсвол онц хүнд гэмт хэрэгт тооцогдох нөхцөл байдал үүсчихээд байгаа аж. Энэ хэрэгт гэрчээр багын найз Ариунжаргалыг нь дуудсан байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment