Friday, August 29, 2014

Пауэрлифтингийн дэлхийн аварга эх орондоо иржээ

Пауэрлифтингийн дэлхийн аварга эх орондоо иржээ

42 минутын өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 20-24-ний өдрүүдэд хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирсэн байна. Харин тус тэмцээнд оролцсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр 100 кг-ын Пауэрлифтингийн ДЭЛХИЙН АВАРГА болжээ. Мөн тэрбээр газраас таталтын төрлийн хүрэл медалийг хүртсэн аж.


М.Батбаяр өнгөрсөн сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарсан бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, туршлагатай, чадварлаг тамирчин юм.

Ирэх жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ үзэх тэрбээр энэхүү спортоор есөн жил хичээллэж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах болон цомын тэмцээнд өөрийгөө дасгалжуулан оролцжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment