Хаби Алонсо "Бавария"-д
45 минутын өмнө
Германы "Вольфсбург" болон Бразилийн шигшээ багийн 27 настай хагас хамгаалагч Луис Густаво "Реал"-ын сонирхлыг татаж эхэлжээ. Эзэн хааны баг түүнийг "Бавария" руу явж магадгүй Хаби Алонсогийн оронд нүдэлж байгаа аж.

Испани залуу тус багт Тони Кроос ирснээр явахаар шийдсэн юм. Учир нь, одоо түүний талбай дээр өнгөрүүлэх хугацаа мэдэгдэхүйц багасч мэднэ. Харин "Бавария" яг тэр байрлал дээр асуудалтай байгаа. Бэртлийн улмаас улирлын эхэн үеийг Тиагу Алькантара, Бастиан Швайнштайгер нар өнжиж байгаа билээ.
Хэрэв яриа хэлэлцээр амжилттай болвол "Реал" түүнийг Луис Густавогаар сольж магадгүй гэнэ. Бразил тоглогч мөн "Арсенал", "Монако" багуудын сонирхлыг татаж байгаа аж. Өнгөрсөн улиралд Луис Густаво Германы лигт 29 тоглолтод оролцон дөрвөн удаа гоолдож, гурван амжилттай дамжуулалт өгсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment