Архинд донтох өвчин залуужиж байна
Өнөөдөр 14 цаг 35 минут
Монгол улсын нийт хүн амын 27 хувь нь архинд донтох өвчтэй гэх бөгөөд энэ өвчин улам залуужих хандлагатай байгаа талаар Монголын ахмад багш нарын холбоо мэдээлэл хийлээ. Архийг багасгах, хэрэглээг нь бууруулах, насанд хүрээгүй хүүхдүүдийг архинд оруулахгүйн тулд гэр бүлийн дотоод төлөвшил, үлгэр дууриалал чухал гэдгийг тэд онцлов. Ахмад багш нар шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан удаан уулзалдаагүй ангийнхан, амралтын сонингоо архи ууж тайлах вий хэмээн халаглаж суугаагаа дуулгасан юм.

Улс эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь ирээдүй залуу үе. Тэд архинд дурлах явдал их байгаа нь эцэг, эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцаа холбоо сул болсонтой холбоотой юм хэмээн үзэж байна. Архины хамааралтай болсон хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хүмүүжил муутай, эцэг эх, асран хамгаалагчид нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан аж.
Өсвөр насандаа архинд донтдог өвтэй болсон хүүхдүүд ч цөөнгүй байжээ. Тиймээс архины хэрэглээг багасгахын тулд баар, пабын үйл ажиллагааг зогсоох, үйлчлүүлэхийг нь болиулахаас илүүтэйгээр өөрийнх нь төлөвшилд суулгах нь хамгийн үр дүндтэй гэдгийг ахмад багш нар хэллээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment