Thursday, August 28, 2014

Жастин Бибер шүтэн бишрэгчдээ халдав

Жастин Бибер шүтэн бишрэгчдээ халдав

1 цаг 12 минутын өмнө

Жастин Бибер тун эвгүй асуудлаар олны анхааралд өртөв. Дуучин залууг шүтэн бишрэгч рүүгээ халдсан хэрэгт буруутгаж байна. Саяхан тэрбээр өөрийн шүтэн бишрэгч бүсгүйд тун эвгүй хандсан нь хууль хяналтынхны анхаарлыг татжээ.

Бүсгүй Жастины Селена Гоместэй болзож байгаа зургийг гар утсаараа авсан нь түүний дургүйг хүргэсэн байна.

Од залуугийн хамгаалагч уг бүсгүй дээр очиж хийсэн дүрс бичлэгээ үзүүлэхийг хүсчээ. Гэвч бүсгүй түүнд гар утсаа өгөхөөс татгалзсан тул Жастины тэвчээр алдагдсан аж. Тиймээс тэрбээр бүсгүйг нүүрэн тус газар нь цохиж авчээ. Гэсэн хэдий ч цагдаа нар ямар нэгэн баривчилгаа явуулсангүй. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment