Thursday, August 28, 2014

Канье Уэст хоёр жилийн тэнсэн авав

Канье Уэст хоёр жилийн тэнсэн авав

1 цаг 15 минутын өмнө

Америкийн нэрт бизнесмэн, рэппер Канье Уэст өнгөрсөн жил Лос-Анжелесын нисэх онгоцны буудал дээр папарацциг зодсон хэргийнх нь шүүх хурал саяхан болж хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Дэниел Рамос хэмээх нэгэн зурагчин Каньег түүн рүү дайрч, бие болон сэтгэл санааны хохирол учруулсан хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч Уэст энэхүү гомдлыг хүлээж аваагүй байна. Тэр ч бүү хэл, дуучин эр папарацци нарын талаар тоглоом шоглоом хийсэн мэдэгдлийг хийжээ.

Гэвч шүүгч түүний наргианыг ойлгоогүй бололтой. Үүний үр дүнд Уэст хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.

Урьд өмнө 2008 онд түүний бие хамгаалагч мөн л папарацци зодож, үнэтэй аппаратыг нь эвдэлсэн хэрэг гарч байсан юм. Энэ үед шүүхээс Каньед 10 мянган доллар төлөх шийдвэр гаргасан ч тэрбээр гагцхүү 100-г л өгчээ. Үүний улмаас Уэст нэг хэсэг өргөст торны цаана сууж, 20 мянган долларын барьцаа төлж байж гарч байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment