Г.Сарангэрэл танхайн хэрэгт буруутгагджээ
24 минутын өмнө
Г.Сарангэрэл 19 насандаа онц хүнд гэмт хэрэгтэнд тооцогдож таван жилийн хорих ял сонсож магадгүй болоод байгаа аж. Тэрбээр хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа дээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ.Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр буюу шүүх хуралдаан болохоос өмнө Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулсан аж. Тиймээс Г.Сарангэрэлийг зодсон гэж 28 настай залууг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байжээ.
Мөн Г.Сарангэрэл зодуулсны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг тэр 28 настай залууг зодсон гэж танхайн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т догшин хэрцгий авирлаж танхайрсан хэмээх заалттай байдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment