Жолооны ард ангалзахыг хориглов
14 минутын өмнө
Арабын Нэгдсэн Эмиратын Дотоод хэргийн яам орон нутгийн замаар жолоо мушгиж буй хүүхнүүдэд хүрдний ард нүүр амаа будаж, ангалзахыг хоригложээ. Үс гэзгээ оролдож, оо энгэсэг түрхэж буй эмэгтэй жолооч нарыг үйлдэл дээр нь барьсан тохиолдолд 270 ам.доллараар торгох бөгөөд унаж яваа тээврийн хэрэгслийг нь нэг сарын хугацаатай журамлах аж. Иймэрхүү байдал нь зам тээврийн осол гарахад ихээхэн нөлөөлөх болжээ.

Тэр ч бүү хэл, жолооны ард гар утсаар ярьснаас илүү нүүр амандаа оо энгэсэг түрхэх нь хавьгүй хор хөнөөлтэй болохыг замын цагдаагийн газрын дарга онцлон тэмдэглэжээ. Эдүгээ чихэвчтэй гар утас хэрэглэхийг хуулиар хориглоогүй юм. Мөн энэ онд Дубай хотын цагдаа жолооны ард гар утсаар ярьснаас болж зам тээврийн осол гаргасан 26.5 мянган тохиолдлыг бүртгэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment