Мартэн Фүркад өвджээ
17 минутын өмнө
Олимпийн хошой аварга Мартэн Фүркад мононуклеоз өвчнөөр өвджээ. Өнгөрсөн сарын эхээр Францын биатлончин залуу ихэд ядарч байсан учраас Blink наадамд оролцож чадаагүй юм. Эмч нарын нарийн шинжилгээгээр түүний биеэс өвчний нян илэрчээ.

Одоогоор Фүркад бүрэн хэмжээгээр бэлтгэл, сургуулилт хийх боломжгүй байгаа ч биеийн идэвхтэй хөдөлгөөн хийсээр байгаа гэнэ. Энэ аюулт нянгаас болж тамирчин залуу өөрийн биед өгөх ачааллаа бага зэрэг бууруулав. Фүркад шинэ улирал эхлэхэд тэмцээн, уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment