Хорих 461 дүгээр ангийн удирдлагууд ажилгүй болжээ
44 минутын өмнө

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт томоохон өөрчлөлт хийгджээ.
Тодруулбал, тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгожээ. Харин хурандаа Г.Туулхүүг П.Хосбаярын оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ.
Түүнчлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 04-нд хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн дарга, хурандаа Ч.Очгэрэл, дэд дарга н.Бат-Эрдэнэ нарын цолыг бууруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.
Хурандаа Ч.Очгэрэлийн оронд Цагдан хорих төвийн даргаар хурандаа Д.Дамдинцэрэнг томилсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment