Tuesday, September 16, 2014

Л.Гансүхээс ганц ч удаа мэдүүлэг аваагүй байна

Л.Гансүхээс ганц ч удаа мэдүүлэг аваагүй байна

7 минутын өмнө

Өнгөрсөн долоодугаар сарын 29-нд АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамтаар саатуулахдаа "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тэд мөнгө идсэн байж болзошгүй хэмээн буруутгасан билээ.

Харин өмгөөлөгчид нь энэ хэргийг зохиомол хэрэг, Л.Гансүхийг ахлах зөвлөх байхад "Нүүрс" хөтөлбөр гэж байгаагүй юм гэдгийг удаа дараа хэлжь хэвлэлийнхэнд хандаад байгаа.

Түүнчлэн Л.Гансүхийг батлан даалтад гаргахыг хүссэн хүсэлтийг хоёр удаа Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тавьсан ч хүлээж аваагүй гэнэ. Цаашид уг хүсэлтээ тавих болно гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж нь хэлж байгаа юм.

Л.Гансүхийг хорьсоноос хойш АТГ-ын мөрдөн байцаагчид нэг ч удаа түүнээс мэдүүлэг аваагүй, ямар зорилготой ийнхүү цагдан хориод байгааг ойлгохгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment