Tuesday, September 2, 2014

Киану Ривз 50 нас хүрлээ

Киану Ривз 50 нас хүрлээ

1 цаг 11 минутын өмнө

Өнөөдөр "Хурд", "Матрикс", "Чөтгөрийн өмгөөлөгч", "Далайн түрлэг дээр" зэрэг кинонд тоглосон Холливудын од - жүжигчин, хөгжимчин Киану Ривз 50 нас хүрч байна.

Энэ өвөрмөц төрхтэй царайлаг залуугийн судсаар англи, ирланд, хятад, хавай, португал цус урсаж байгаа билээ.

Тэрбээр Ливанийн нийслэл Бэйрут хотод мэндэлсэн бөгөөд хүүхэд ахуйдаа ээжтэйгээ хамт дэлхийгээр хэрэн хэссэн гэдэг.

Ээж нь хүүгээ гурван настайд эрүүгийн элемент нөхрөөсөө салжээ. Хожим нь Кианугийн ээж гурван ч удаа гэр бүлээ цуцлуулж байв. Харин хүү нь хэзээ ч гэрлээгүй билээ.

1999 онд түүний хайртай бүсгүй Женнифер Сайм амьгүй охин төрүүлсэн бөгөөд улмаар өөрөө 2001 онд зам тээврийн осолд орж өөд болсон юм.

Чөлөөт цагаараа Киану хоёр ч хамтлагт басс гитар тоглож байсан бөгөөд саяхан мотоцикл үйлдвэрлэдэг компани үүсгэн байгуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment