81 настай тэрбумтан Playboy-н модельтэй гэрлэв
1 цаг 45 минутын өмнө
Сонин содон үйлдэл хийдгээрээ алдартай Австрийн тэрбумтан Рихард Люгнер Playboy-н од Кэти Шмицтэй гэрлэжээ. Тэдний хуримын ёслол тун чиг нижгэр болж өнгөрсөн байна. 81 настай тэрбумтан өвгөн хуримын ёслолдоо гойд бэлдсэн аж. Люгнер хуримын ёслолоо 1500 танхим, тасалгаа бүхий Вена хотын алдарт Шенбрунн ордонд хийв.
Хамгийн сонирхолтой нь, түүний дурлалт бүсгүй Кэти Шмиц ердөө 24 настай юм. Playboy-н загвар өмсөгч бүсгүй эр нөхрөөсөө 57 насаар дүү бөгөөд тэд энэ оны хоёрдугаар сард танилцсан гэнэ. Наймдугаар сард сүй тавьсан билээ.
Харин Люгнер өөрөө насны зөрүүг айхтар сүйдтэй зүйл биш хэмээн үзэв. Люгнер барилгын бизнес эрхлэн хөрөнгөжсөн нэгэн аж. Австрид түүний байгуулсан "Люгнер-Сити" гэдэг нэртэй томоохон худалдааны төв байдаг юм. Түүнчлэн Люгнерыг Вена хотын Дуурийн театрт уламжлал болгон цэнгээн зохион байгуулдгаар нь олон түмэн мэднэ. Түүндээ тэрбээр нэр алдартай эмэгтэйчүүдийг урьдаг билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment