Wednesday, September 17, 2014

Согтуугаар осол гаргасан жолооч таван жил хоригдоно

Согтуугаар осол гаргасан жолооч таван жил хоригдоно

1 цаг 19 минутын өмнө

Д.Энхбаяр гэгч нь Төв аймгийн Лүн сум дахь "Адуун чулуу" гэх газар 47-84 УНА улсын дугаартай "Хонда Фит" маркийн машиныг согтуугаар жолоодож яваад онхолдож иргэн Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулан, Г, З нарын амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан билээ.

Түүнд холбогдох хэрэгт прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын 23 дугаар шүүх эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Д.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж хоёр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээр хасч, таван жил зургаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment