Monday, September 1, 2014

Гэр хорооллын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулж байна

Гэр хорооллын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулж байна

22 минутын өмнө

Гадаадад их, дээд сургууль төгссөн манай хэсэг залуус нэгдэн, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилготогоор "Монголын залуу үеийн хөгжлийн төв" ТББ-ыг нээгээд чамгүй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд төрөл бүрийн төсөл санаачлан, хэрэгжүүлж байгаа бөгөөд хотын захын хорооллын хүүхэд, залууст англи хэл, компьютерийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж байгаа аж.
  
Тухайлбал, Баянзүрх дүүргийн IX, XVII хорооны 50 орчим хүүхдийг зуны амралтаар нь англи хэл, компьютерийн сургалтдаа хамруулжээ. "Хүүхдүүд суралцах маш их эрмэлзэлтэй байсан тул сургалт маань тун үр дүнтэй болсон. Бид цаашид сургалтын хүртээмжид анхаарч, илүү олон хүүхэд хамруулахаар төлөвлөсөн" гэж "Монголын залуу үеийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Б.Ариунболд хэлсэн. Тус төвийнхөн монгол хүүхдүүдийн сурах онцлогт тохируулан хичээлээ яриа болон дүрэм, сонсголын гэсэн гурван чиглэлээр дан онолын бус практикт суурилан явуулдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment