Wednesday, September 17, 2014

Унтаагаараа дөрвөн километр алхжээ

Унтаагаараа дөрвөн километр алхжээ

29 минутын өмнө

Уржигдар өглөө зургаан цаг орчмын үед нэгэн жижигхэн нойрмог охиныг Норвегийн хойд хэсэгт орших Хоннингсвог хотын оршин суугчид анзаарчээ. Тэр хүмүүс өглөө нэлээн сэрүүхэн байсан ч охин зөвхөн дотоожтойгоо, хөлдөө углааштай явж байсныг цагдаа нарт хэлсэн байна. Хууль сахиулагчид тэр хүүхэд дөрөв гаруй километр замыг явганаар ийм байдалтайгаар туулсан гэдгийг тогтоосон аж. Унтаагаараа яваа жаахан охиныг тэр орчимд дэгдэж байсан хүчтэй салхин шуурга ч сэрээгээгүй гэнэ.

Сонирхолтой нь, тэр таагүй цаг агаартай шөнө агаарын хэм хасах руу орсон ч охин даарч хөрөөгүй байна. Шөнийн харанхуйд тэндхийн зам харгуй гэрэлтүүлэг муутай учраас машин доогуур орох аюул өндөр байжээ. Охин цагдаа нарт гэрээ хаана байдгийг зааж өгснөөр түүнийг гэр бүлд нь яаравчлан хүргэж өгчээ. Гайхаж хоцорсон эцэг, эх нь охиноо өмнө нь ч унтаагаараа явдаг байсныг хэлээд, гэхдээ ийм хол явж байсан удаагүй хэмээн өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment