Wednesday, September 17, 2014

Эминем улс төрийн намтай шүүхдэлцэнэ

Эминем улс төрийн намтай шүүхдэлцэнэ

1 цаг 15 минутын өмнө

АНУ-ын Детройт хотод байрладаг дуу бичлэгийн хоёр компани хамтарч Шинэ Зеланд Улсын Үндэсний намыг шүүхэд өгчээ. Тус нам өөрийн сонгуулийн кампанит ажилд рэппер дуучин Эминемын дуулсан дуунуудыг ашигласан гэнэ. Америкийн хамгийн алдартай рэппер эрийн Lose Yourself дууг тавиад сонгогчдод саналаа идэвхтэй өгөхийг уриалсан аж.

"Улсдаа ихээхэн нэр хүндтэй улс төрийн нам оюуны хулгай хийж байгаа нь гутамшигтай, тун харамсалтай зүйл. Тиймээс бид Эминемын уран бүтээлийг хамгаалах болно" гэж дуу бичлэгийн компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Үндэсний намын төлөөлөгчид аль хоёр долоо хоногийн өмнө Эминемын дууг ашиглахаа больсон ч нэхэмжлэл гаргагчид сэтгэл нь ханаагүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment