Tuesday, September 2, 2014

Хулгайн самарчид их гэмтэж байна

Хулгайн самарчид их гэмтэж байна

Өнөөдөр 15 цаг 7 минут

Хуш модны самар боловсорч гүйцэх үе буюу аравдугаар сарын 15-наас самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгож эхэлдэг байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 1 кг самрыг 500 төгрөгөөр үнэлж, 25 кг хүртэл самар түүх зөвшөөрөл олгодог аж.

Энэхүү зөвшөөрөл нь 10 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг гэнэ. Гэсэн хэдий ч нийслэлд аль хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан хойно арга хэмжээ авах боломж тааруу байдгийг БОНХЯ-ны албаны хүн мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс мэргэжлийн хяналтын газар, ойн байцаагч нартай хамтран хяналт шалгалт хийж байгаа гэнэ. Мөн зөвшөөрөлгүй самар түүж байгаад гэмтэж бэртсэн, гал алдсан, архидан согтуурсан тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Самар түүх үедээ гэмтэх явдал хүүхдэд ихээр тохиолдож байгаа тул эцэг, эхчүүд анхаарал сэрэмжтэй байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, мөн иргэдэд болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment