Tuesday, September 2, 2014

Жэки Чан ажилгүй болж мэднэ

Жэки Чан ажилгүй болж мэднэ

1 цаг 28 минутын өмнө

Хонконгийн алдарт жүжигчин, найруулагч Жэки Чаны хүү саяхан баривчлагдсан билээ. Хэрэг явдал үүгээр дуусгавар болохгүй бололтой. 60 настай од жүжигчин эх орондоо ажилгүй болох магадлал өндөр байгаа гэнэ. Үүний гол шалтгаан нь түүний гэр бүлтэй холбоотой шуугиант хэрэг юм. Хятадын тэргүүлэгч 16 компани нэгдээд хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Түүнд өгүүлснээр бол одооноос эхэлж тэдний хэрэгжүүлж байгаа төсөлд хар тамхи, мөрийтэй тоглоом болон янхандалттай холбогдсон одод хамрагдахгүй болов. Кино үйлдвэрлэгчид удаан хугацаанд мансууруулах бодис хэрэглэж байсан Жэки Чаны хүү саатуулагдсаны дараа ийм шийдвэрт хүрсэн байна.


"Бид ийм зүйлтэй эвлэрэхгүй. Одод эгэл жирийн хүмүүстэй адил хуулийг ёсчлон дагаж, өндөр сахилга баттай байх ёстой" хэмээн компаниудын хамтарсан мэдэгдэлд дурдсан аж.

Жэки Чан өөрөө сахилга баттай хэдий ч "томоогүй" хүүгээс нь болоод сүүлийн үеийн шуугиант мэдээнүүдэд түүний нэр үе үе цухас дурдагддаг болсон билээ. Иймээс жүжигчин эр эх нутагтаа ажилгүй болж мэдэх юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment