Tuesday, September 2, 2014

Б.Билэгт Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ

Б.Билэгт Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ

17 минутын өмнө


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг суудлаас нь буулгаж, орных нь хүнээр С.Баатаржав хурандааг томилж ЦЕГ-ын тэргүүн комиссар цол олгосон билээ. Энэ явдалд нь шаралхаж, ажлаасаа халагдсан Б.Билэгт дарга Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

Ийнхүү салбарынхаа даргатай санаа нийлэхгүй байсан Б.Билэгт дарга өөрийг нь хууль бусаар, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж бүх шатны хуулийн байгууллагад хандаад байна. Х.Тэмүүжин сайдын гарын үсэгтэй Б.Билэгтийг халах тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Б.Билэгт үзжээ.

Түүнийг салбарынхаа сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, хурандаа нарыг энэ ажилдаа оролцуулсан гэдэг үндэслэлээр даргын суудлаас нь буулгасан гэдэг.

Харин С.Баатаржавын тушаалаар ажлаасаа халагдсан хурандаа нар гомдол гаргаагүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment