Монголын гоо бүсгүйчүүд В.Путиныг дэмжиж байна
24 минутын өмнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд ажлын айлчлал хийж буйг дэмжигчид санаагаа янз бүрээр л илэрхийлж байна. Нийгмийн сүлжээгээр Орос, Монголын ирээдүйн сайн сайхан харилцааны талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй нэгэн байхад В.Путины зураг бүхий богино ханцуйт цамцаар ижилссэн Монголын үзэсгэлэн гоо бүсгүйчүүд өчигдөр хотын гудамжаар хамтдаа алхжээ.

Тэдний дунд Буриадын Ардын жүжигчин Б.Амархүүгийн найз бүсгүй, Азийн топ модель О.Ариунзул, мисс Т.Батцэцэг нарын олны танил бүсгүйчүүд Орос, Монголын харилцаа сайжирна гэдэгт итгэж, харилцан визгүй зорчих боломж нээгдэж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал хэдийгээр зургаан цаг үргэлжлэх боловч энэ хугацаанд 20 гаруй томоохон гэрээг үзэглэж, Хятадын дарга Си Жиньпиний айлчлалаас дутахгүй үр дүнтэй асуудлуудыг шийдвэрлэнэ гэж ажиглагчид үзэж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment