Tuesday, September 16, 2014

Тоглоомон бар цагдаа нарыг айлгав

Тоглоомон бар цагдаа нарыг айлгав

11 минутын өмнө

АНУ-ын Арканзас мужийн оршин суугч нэгэн эмэгтэй чихмэл тоглоомон барыг үхээгүй шархадсан бар байна гэж айгаад цагдаа нарыг дууджээ.

Тэр эмэгтэй машинаараа явж байгаад Брайант хотоос холгүйхэн замын хажууд үхсэн бар хэвтэж байхыг харсан гэнэ. Сониуч эмэгтэй зогсолт хийн тэр барны зургийг авчихаад зугтжээ.

Дуудлагаар ирсэн цагдаа уг амьтан тоглоом гэдгийг ойлгоод түүнийг машиндаа хийн хэсэг дээрээ аваачсан аж. Цагдаагийн газар тоглоомон барыг хэрхэх нь тодорхойгүй үлдэв.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment