Tuesday, September 16, 2014

Өндөг таргалуулахгүй

Өндөг таргалуулахгүй

45 минутын өмнө

Тахианы өндөг холестерины эх сурвалж бөгөөд нэлээн илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог билээ. Тэгвэл Ливерпүүлийн их сургуулийн эмч, мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар өдөрт хоёр ширхэг өндөг хоолондоо хэрэглэх нь бие дэх холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй болох нь тогтоогджээ. Түүнчлэн энэ хүнсний бүтээгдэхүүнийг хоолны цэсэндээ оруулбал турахад садаа болохгүй гэдэг нь тодров.

Эрдэмтдийн явуулсан судалгаанд дундаж нас нь 44 настай 450 хүн оролцсон аж. Оролцогчдыг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэг хүмүүс 12 долоо хоногийн туршид хоол хүнсэндээ зөвхөн илчлэг багатай бүтээгдэхүүн хэрэглэсэн гэнэ. Нөгөө нэг хэсэг нь мөн л тэр хоолны дэглэмийг барьсан ч өдөрт хоёр ширхэг өндөг нэмж идэж байлаа.

Туршилтын эцэст хоёр бүлэг хүмүүсийн илүүдэл жин ижилхэн хэмжээнд багассан нь тодорхой болов. Бүгд л 3,5-4,5 килограммаар туржээ. Дээр нь бүх оролцогчдын бие махбодод агуулагдах холестерины хэмжээ мэдэгдэхүйц буурсан аж.

Тэгэхээр өндөгний хэрэглээ илүүдэл жинтэй болох юм уу турахад онцын нөлөөлөл үзүүлдэггүй, холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment