Saturday, September 13, 2014

Жастин Бибер, Селена Гомес нар гэрлэнэ

Жастин Бибер, Селена Гомес нар гэрлэнэ

7 минутын өмнө

20 настай Жастин Бибер, 22 настай Селена Гомес нар сүй тавьжээ. Удахгүй тэд сүйт хархүүгийн эх орон болох Канадад хуримаа хийхээр төлөвлөсөн аж.

Селена, Жастин нар 2010 онд танилцсан билээ. Тэднийг менежерүүд нь танилцуулсан учраас оддын шүтэн бишрэгчид энэ харилцаа айхтар гүнзгийрэхгүй хэмээн таамагласан юм. Гэвч танилцаад нэг жилийн дараа тэд дотно харилцаатай болсноо албан ёсоор мэдэгдэж, хоёр талын эцэг, эхчүүдтэйгээ танилцжээ.


2012 оны намар тэд айхтар маргалдсан гэнэ. Гомес бүсгүй найз залуугийнхаа байнгын араар тавилт, галзуу шүтэн бишрэгч охидоос нь залхаж гүйцсэн хэмээн мэдэгдсэн удаатай.

Гэвч 2014 оны өвөл залуу алдартнууд дахин уулзах болсон юм. Тэгвэл саяхан дурлалт хосын ойрын хүрээлэлд байдаг нэгэн эх сурвалж тэднийг гэрлэхээр шийдсэнийг мэдэгдэв. Бибер, Гомес нар нууцаар сүй тавьсан бөгөөд хуримаа хийхээр тохиролцжээ. Тун удахгүй Жастин Селенаг Канад руу аваачиж, албан ёсоор хуримлах гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment