Saturday, September 13, 2014

“Лэйкерс” Брайантыг эрхлүүлнэ

"Лэйкерс" Брайантыг эрхлүүлнэ

16 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн ахлах дасгалжуулагч Байрон Скотт ирэх улиралд багийнхаа тэргүүн тоглогч Кобе Брайантыг айхтар ачаалалтай тоглуулахгүй гэж мэдэгдэв. 36 настай хамгаалагч залуу заримдаа бэлтгэлээ өнжиж, үе үе ганц нэг тоглолтод оролцохгүй байвал дээр байх хэмээн Скотт үзжээ.

Брайантыг ятгах нь амаргүй гэдгийг Скотт ойлгож байгаа аж.

"Кобе ямар зөрүүд хүн гэдгийг би сайн мэднэ. Тэр ч гэсэн намайг зорьсондоо хүрдэг нэгэн гэдгийг мэддэг байх. Тэгэхээр бид хоёр үе үе энэ асуудлаар уулзаж ярилцах нь дамжиггүй юм. Гэхдээ бидний хэн маань ч ялалт байгуулахын төлөө байх болно" гэж дасгалжуулагч эр мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment