Э.Бат-Үүл А.Гансүх сайдыг загнажээ
55 минутын өмнө

Энэ бол мэдээж нөгөө л азын дугаарын асуудал. Хаа байсан замын цагдаад харьяалагдаж байсан авто тээврийн дугаарын асуудлыг тус яамны газрын даргаар тавигдсан хуучин ЗЦГ-ын мэргэжийн комиссын гишүүн асан О.Жаргал гэгч яамны харьяа Авто тээврийн газар руу дугаар эрхлэх асуудлыг татсан нь цаанаа нэгийг өгүүлнэ. ЗЦГ-т байхдаа тэрбээр мөн л дугаарын наймааны асуудлаар хэл ам таталж, ажлаасаа халагдаж байжээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс энэ хүнийг төрийн албанд томилж болохгүй гэсэн шийдвэр гаргасан ч А.Гансүх сайд эрх мэдлээрээ далайлган О.Жаргалыг газрын даргаар томилжээ.
Хотын дарга Э.Бат-Үүлийн охин Б.Хулан хэдхэн хоногийн өмнө Авто тээврийн газар очиж шинэхэн авсан машиндаа боломжийн дугаар авъя гэтэл тэндхийн ажилтан түүнд 500 мянгаас 5 саяын хооронд дугаарын үнэ хэлбэлзэж байгаа гэсэн хариу өгчээ. Үүнд нь уурссан Б.Хулан аав руугаа утас цохиж, улмаар Э.Бат-Үүл салбарын сайд А.Гансүх рүү залгаж дээрх асуудлаар хэл ам таталжээ.
Ийнхүү нам нэгт нөхөд болсон, болоогүй асуудлаар өөр хоорондоо үзэлцэж буй нь 2016 онд тус намыг ямаршуухан байдалтай сонгуульд орох гэж буйг тольдон харуулж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment