Monday, September 1, 2014

АНУ-д хамгийн том матар баригджээ

АНУ-д хамгийн том матар баригджээ

36 минутын өмнө

Алабама мужийн анчин Мэнди Стокс гэдэг эмэгтэй дэлхийн хамгийн том матрыг хороожээ. Тэрбээр гэр бүлийн хамт тус мужийн баруун өмнөд хэсэгт урсдаг нэгэн голоос тэрхүү хэвлээр явагч амьтныг барьсан гэнэ. Матарны урт бараг таван метр, жин нь 460 килограмм байсан аж. Анчид болон матарны тэмцэл таван цаг үргэлжилсэн байна. Энэхүү дээд амжилтыг Safari Club International гэдэг олон улсын анчдын байгууллагын төлөөлөгчид бүртгэж авчээ. Хэмжиж үзтэл матарны толгойн урт 80 гаруй сантиметр байв.


Хэвлээр явагч амьтныг алаад гэр бүлийн ферм дээрээ аваачиж жинлэхийг оролджээ. Гэвч эхний оролдлого бүтэлгүйтэв. Өргөгч төхөөрөмж матарны хүндийн жинг тэсвэрлээгүй аж. Хожим нь чихмэл хийхээр доторхийг нь цэвэрлэхээр хэвлийг нь яртал ходоодон дотор насанд хүрсэн буга бүхлээрээ байсан гэнэ. Матар түүнийг зажлалгүй залгижээ.



2007 онд Техас мужид алагдсан өмнөх аварга матарны урт 4.5 метр байсан бөгөөд жин нь 380 килограмм татаж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment