Wednesday, September 3, 2014

Шатахуун түгээгчийн аминд хүрсэн этгээд олдоогүй байна

Шатахуун түгээгчийн аминд хүрсэн этгээд олдоогүй байна

1 цаг 12 минутын өмнө

Өнгөрсөн сарын 17–нд Төв аймгийн Зуунмод хотын "Шунхлай" шатахуун түгээх станцын түгээгчийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Сэжигтэн этгээд ганцаараа байсан бөгөөд хэргийн газраас орлого болох нэг сая төгрөгийг бэлнээр нь аваад оргон зайлсан байдаг. Эл хэрэгт холбогдуулж нэгэн залууг гурав хоног саатуулсан ч хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож суллагдсан аж.

Хэргийн газар дээр гэмт этгээд хэд хэдэн эд мөрийн баримт үлдээсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад тэрбээр ШТС-ын хажуугийн зуслангийн байшинд нэвтэрч компьютерийг нь эвдээд, хард дискийг нь аван цонхоор гарч, хойд зүгт явган гүйсээр Хустайн даваан дээр гарч, улмаар автомашинд сууж явсан болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоожээ.

Тиймээс Хустайн даваа орчмоос наймдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө сэжиг бүхий этгээдийг суулгаж явсан автомашины жолооч, эсвэл сэжигтэй машиныг харсан хүн байвал Төв аймгийн Цагдаагийн газарт хандаж мэдээлэл өгөхийг хүсч байна.

Талийгаач 27 настай ганц бие залуу байсан бөгөөд ажилд ороод удаж байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment