Клозе дасгалжуулагч болно
38 минутын өмнө
Энэ зун Бразилд болсон Дэлхийн аваргын үеэр Роналдогийн түүхэн амжилтыг эвдсэн Германы шигшээн довтлогч асан Италийн хөлбөмбөгийн "Лацио" багийн довтлогч Мирослав Клозе тамирчны замналаа дуусгавар болгоод дасгалжуулагч болно гэдгээ дахин ярьжээ.Клозе "Бавария" багийн ахлах дасгалжуулагч Хосеп Гуардиолад шавь орох бодолтой байгаа юм. "Миний ирээдүй ямар байна гэж үү? Би дасгалжуулагч болно гэдгээ баттай хэлэх байна. Гуардиолагийн шавь болох нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно" гэж Клозе онцлов. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment