Monday, September 1, 2014

Гурван иргэн ялтан шилжүүлэх гэрээгээр эх орондоо иржээ

Гурван иргэн ялтан шилжүүлэх гэрээгээр эх орондоо иржээ

1 цаг 13 минутын өмнө

Энэ оны эхний найман сард гадаадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлэв. Манай иргэдээс БНХАУ-д 116, БНСУ-д 28, Туркэд зургаа, Хонконгт зургаа, АНУ-д 13, ОХУ-д зургаа, Чехэд дөрөв, Польшид дөрөв, Сингапурт тав, Тайваньд гурав, Унгарт хоёр, Австри, Англи, Франц Улсад тус бүр нэг иргэн саатуулагджээ.
Дээрх иргэд хулгай 102, хүний амь нас хохироосон хоёр, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин ес, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн дөрөв, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна.

Мөн гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна. 2014 онд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНСУ-аас хоёр, БНЧех Улсаас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирсан аж. Гадаадад зорчихдоо өөрийн үүрэг, зорилгоо ухамсарлаж, аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөхийг ард иргэддээ Консулын газраас анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment