Monday, September 1, 2014

“Найзууд” киноны кофены газар нээгдэнэ

"Найзууд" киноны кофены газар нээгдэнэ

1 цаг 0 минутын өмнө


Eight O'Clock Coffee кофены брэнд болон Warner Bros кинокомпани Нью-Йорк хотын оршин суугчид болон зочдод зориулж өвөрмөц бэлэг барихаар шийджээ. Удахгүй Манхэттен дүүрэгт "Найзууд" олон ангит кинонд гардаг Central Perk кофены газрын хувилбар нээгдэх гэнэ. Энэ үйл явдал олон ангит кино дэлгэцэнд гарч эхэлсний 20 жилийн ойд зориулагдах аж.

Уг газрыг бүтээгсэд энд олон тооны жуулчин ирэх болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Киног үзсэн хэн боловч зургаан найзын амьдрал өрнөдөг бүтээлд гардаг кофены газраар орж аяга халуун кофе уух нь дамжиггүй биз ээ. Кофены газар энэ сарын 17-нд нээгдэнэ. Яг энэ өдөр 20 жилийн тэртээ киноны анхны анги зурагтаар гарч эхэлсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment