Сураггүй болсон залуугийн цогцсыг Налайхаас олжээ
44 минутын өмнө
"АПУ" ХК-ийн ажилтан, хүнсний дэлгүүрүүдэд түгээлт хийдэг Б.Алтанхуяг гэх залуу ажилдаа яваад 15 хоногийн турш сураггүй болсон хэрэг хэд хоногийн өмнө гарсан.
Ар гэрийнхэн нь өчигдөр 11:00 цагт эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлсэн хэдий ч 17:00 цагийн үед цагдаагийнхан Налайхын уурхайгаас нэгэн цогцос олсон нь Б.Алтанхуягтай төстэй байсан тул ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ.
Энэ талаар гэрийнхнээс нь тодруулахад "Задлан шинжилгээний дараа хэн болох нь тодорхой болно гэсэн. Бидний харснаар хувцас, хэрэглэл нь мөн байсан. Харин машин нь байгаагүй" гэсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Эх сурвалж www.wikimon.mn  
0 comments:
Post a Comment