Дөнгөж төрсөн хүүхдээ халуун нурманд хийж шатаасан харгис эмэгтэй ялаа эдэлнэ
30 минутын өмнө
Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн Эрүүгийн танхимд нэгэн харгис бөгөөд хатуу сэтгэлтэй эхийг шүүх хурал болсон юм. Н.Шүрэнцэцэг нь 1992 онд төрсөн бөгөөд нас 22-той аж. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 09-нд гэрийнхнээсээ нууцаар жорлондоо хүүхдээ гаргаж, өөрийнхөө гараар хүйг таслан, дөнгөж төрсөн нярай уйлахад нь сандрахдаа барьж байсан нойлын цаасаа аманд хийгээд поошкин дахь халуун нурмандаа шидчихсэн гэдэг. Ийм аймшигт хэрэг үйлдсэн тэрбээр их хэмжээний цус алдаж, шоконд орохдоо жорлонгийнхоо үүдэнд ухаан алдаж унасан байхыг төрсөн ах нь харж, ээждээ хэлж улмаар яаралтай түргэн тусламж дуудсан байна.Түргэний тэрэг, эмч ч цаг алдалгүй ирж Н.Шүрэнцэцэгийг эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлж, амийг нь аварсан байдаг. Харин гэрийнхнээсээ хүүхдээ хүчээр гаргасан гэдгээ тас нуусан түүнийг мэргэжлийн эмч нар үзээд ах, ээж хоёрт нь "Энэ хүүхэд чинь төрсөн юм байна. Хүүхдийг нь олж ир" гээд явуулжээ. Ах, ээж хоёр нь ирээд хашаа болон жорлондоо нэгжлэг хийж пошикноос өрөөсөн тал нь шатсан нярайн цогцос олсон гэнэ. Ингээд л хэрэг манджээ. Хүүхэд нь төрөх хугацаандаа төрсөн бөгөөд ямар нэгэн дутуу төрөлт биш гэдгийг эмч нар нотолжээ. Н.Шүрэнцэцэгийн гэдэс хоног сараар томроод байхыг аав, ээж нь ажигласан аж. Тэгээд тэр байдлыг өөрт нь хэлэхэд "Санаа зоволтгүй, сав агшаах тариа хийлгэхээр ингэж гэдэс томордог гэж эмч хэлсэн" гээд тас гүрийчихсэн гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92.1-ээр хүний амийг санаатай хохироож, нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр буруутган шалгаж, шийтгэсэн юм байна.
Н.Шүрэнцэцэг шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө "Би гэрийнхнээсээ айсан. Манай аав, ээж хоёр өмнөх эцэггүй хүүхдээ яая гэж байхад дахиад хүүхэд гаргавал ална шүү гэдэг байсан. Тиймээс би жирэмсэн гэдгээ тас нуусан. Тэгээд ч таван сартай байхад нь мэдсэн. Ямар ч арга хэмжээ авч чадаагүй юм. Миний охины эцэг хүүхдээ төрсний дараа сураггүй алга болчихсон. Тэгээд би дахиад нэг залуутай танилцсан юм. Гэтэл түүнээс хүүхэдтэй болсноо хэлтэл дахиад алга болчихсон. Тиймээс би эцэггүй хоёр хүүхэд өсгөхийг хүсээгүй юм" гэжээ. Гэр бүлийнхэн нь гомдолгүй гэсэн тайлбарыг шүүх бүрэлдэхүүнд хэлсэн ч хүний амь санаатайгаар хөнөөсөн гэдэг үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, түүнд хоёр жил хорих ял оноосон.
Гэхдээ ялаа хоёр жилийн дараа эдлэх юм байна. Учир нь, түүний охин Ирмүүн нь хоёр настай бөгөөд дөрвөн нас хүрэхэд нь харгалзагч хүнд үлдээгээд Н.Шүрэнцэцэг өөрийн биеэр жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болжээ. Тэрбээр энэ үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж, шүүхийн танхимд учиргүй л уйлаад байсан. Шүүгч эд мөрийн баримт болох ууттай нойлын цаасыг ялаа эдлээд гарч ирээд энэ бүгдийг устгаарай гэж хэлжээ.
Эх сурвалж: Маш нууц сонин Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment