"МЮ" уламжлалаа умартжээ
1 цаг 57 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн ахлах дасгалжуулагч асан Алекс Фергюсоны үед туслахаар нь ажиллаж байсан Майк Фелан сүүлийн үед хийгдсэн үнэтэй наймаанууд тэдний уламжлалд цэг тавьсан хэмээн шүүмжилжээ.
"Манай баг яг одоо бол уламжлалаасаа хазайгаад байна. Хөлбөмбөгчдийг сургаж, хүмүүжүүлэхийн оронд зүгээр л бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг болжээ. Магадгүй, энэ нь бидний ойрын үед баримтлах шинэ замнал байж мэднэ. Хөлбөмбөг бүхэлдээ энэ замналаар хөгжиж мэдэх юм. Аль нь дээр вэ гэдгийг бурхан л мэдэх байх. Залуучуудыг бэлтгэж, хүмүүжүүлэх нь уг нь зүгээр санагддаг. Бүгд л хар багаасаа өсч, дэвждэг шүү дээ" хэмээн Фелан ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment