Tuesday, September 16, 2014

Роналду Англид очих хүсэлтэй

Роналду Англид очих хүсэлтэй

1 цаг 0 минутын өмнө

Мадридын "Реал" багийн ерөнхийлөгч асан Рамон Кальдерон довтлогч Криштиану Роналду Англид эргэн очихыг хүсч байгаа талаар ярьжээ.


"Криштиану Пересын явуулж байгаа бодлогод залхаж гүйцсэн. Роналду энэ багт ирээд Арьен Роббен гэдэг мундаг хамтрагчтай боллоо гэж бодтол удалгүй голланд залууг худалдсан билээ. Гонсало Игуаин ч худалдагдсан. Роналдуд энэ нь таалагдаагүй. Өнгөрсөн жил гэхэд Месүт Өзилыг зарсан явдлыг тэр алдаа гэж үзсэн. Хамгийн сүүлд энэ зун Хаби Алонсо, Анхель ди Мария нар явснаар Роналду бачимдсан. Роналду "МЮ"-д очих сонирхолтой байгаа байх. Би түүнтэй 2009 онд гэрээ байгуулж байхад мань хүн "МЮ"-д их талархаж явдаг гэж хэлсэн. Тэр тэнд маш сайхан цаг үеийг өнгөрүүлсэн. Тэнд бүх зүйл түүнд таалагддаг байлаа" хэмээн Кальдерон өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment