Tuesday, September 16, 2014

Зулбуулдаг эм уугаад цус алдаж ирэх бүсгүйчүүдийн тоо нэмэгдэв

Зулбуулдаг эм уугаад цус алдаж ирэх бүсгүйчүүдийн тоо нэмэгдэв

1 цаг 13 минутын өмнө

"Нарантуул" зах дээрээс баталгаагүй үр зулбуулдаг хятад эм уугаад цус алдаж, ухаан алдаж ирэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа тухай Эх, нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч эмч нар хэлж байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард л гэхэд ургаа тасдах зорилготой, гадуур зах дээр худалдаалдаг хямдхан эмийг авч уугаад цус алдаж ирсэн 26 эмэгтэй бүртгэгдсэн аж.

Ийнхүү өөрсдийнхөө дур зоргоор ямар ч эмчийн хяналтан дор биш, үр зулбуулдаг эм ууж амь эрсдэх тохиолдол цөөнгүй гарсан гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж, хэлж байгаа юм. Үр хөндүүлдэг эмийг ямар хүмүүс авч байна вэ гэхээр оюутнууд, санхүүгийн боломжгүй хүмүүс хямд төсөр гээд авдаг байна.

Мөн насанд хүрээгүй охидууд ч гэрийн нөхцөлд үр зулбуулахыг оролддог гэнэ. Үр зулбуулах эм нь ургийг бүгдийг нь гаргадаггүй, тиймээс эхэс ховхорч, цус алдах аюулд хүргэдэг гэдгийг мэргэжлийн эмч хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment