Леброн Жэймс КД-д "долигонов"
31 минутын өмнө
Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" багийн довтлогч Леброн Жэймс "Оклахома"-гийн Кэвин Дюрэнт түүний адилаар спортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nike компанитай хамтарч ажиллахаа үргэлжлүүлэх болсонд баяртай суугаа гэнэ.

"Тандер" багийн тэргүүн тоглогч 10 жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн 285 сая доллар гэнэ.
"Миний анд Кэвин Дюрэнт Nike-ийн эв найрамдалтай гэр бүлд үлдэж байгаад талархаж байна. Баяр хүргэе, дүү минь. Бид шилдэг нь шүү" хэмээн Жэймс твиттер дэх хуудсандаа бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment