Sunday, September 14, 2014

Айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өнөөдрөөс өгнө

Айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өнөөдрөөс өгнө

29 минутын өмнө

"Улаанбаатар дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн зуны урсгал засварын ажил дуусч, нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах ажил өнөөдрөөс эхэллээ. Маргааш орой гэхэд дулаанаар хангах ажил бүрэн дуусна гэдгийг албаныхан хэлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Энхтайваны гүүрнээс Улсын драмын эрдмийн театр хүртэлх шугамын ажил бүрэн дуусаагүй байгаа тул тухайн шугамаас бусад шугамд халаалт өгөхөд бэлэн байна.

Харин аж ахуйн нэгжийн дулааныг төлөвлөгөө ёсоор 10 дугаар сарын 01 гэхэд өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment