Лэди Гага унтлагын хувцастай аялав
25 минутын өмнө
28 настай дуучин Лэди Гагагийн хөлөглөсөн нисэх онгоц өнгөрөгч ням гаригт Туркийн Стамбул хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Дуучин бүсгүй онгоцноос гарч ирээд лалын дэг журамтай улсын шүтэн бишрэгчдээ гайхшруулсан аж. Дуучин, жүжигчин Шерыг санагдуулам үс засалттай Гага майкан дээр унтлагын хувцас тохсон байлаа.
Шүтэн бишрэгчидтэйгээ хамт авахуулсан гэрэл зургаа тэрбээр интернэтэд тавиад дор нь "Газар дэлхийтэй харьцана. Стамбул хотод. Туркийн царайлаг шүтэн бишрэгчидтэйгээ. Тэд намайг онгоцны буудал дээр угтаж авав. Та нар мундаг шүү, хүүхдүүд ээ" гэж бичжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment