Tuesday, September 2, 2014

Цагдаагийн цагаа олоогүй сэлфи

Цагдаагийн цагаа олоогүй сэлфи

50 минутын өмнө

Туркийн цагдаа нар нэгэн ажилтнаа шалгаж эхэлсэн байна. Тэр цагдаа Стамбул хотын Босфорын гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох гэж буй хүний дэргэд гэрэл зургаа авахуулсан юм. Эмгэнэлт дүр зургийн өмнө сэлфи зургаа авахуулсан цагдаагийн гэрэл зураг олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэжээ.


35 настай нэгэн эр гүүрний хашлагыг даваад амиа егүүтгэхийг зорьсон байна. Дуудлагаар ирсэн цагдаа нар түүнийг бодлоо орхи хэмээн ятгахыг оролджээ. Тэр үеэр нэг цагдаа нь наана нь сэлфи зургаа даруулсан аж. Цагдаа нар ятгасан хэдий ч тэр эрэгтэй доош үсэрсэн гэнэ. Хожим нь эргийн хамгаалалтын ажилтнууд түүний цогцсыг голын эрэг дээрээс олсон байна. Амиа егүүтгэгч амьд байсан ч эмч нар түүнийг аварч чадсангүй.

Харин ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн цагдаад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment