Tuesday, September 2, 2014

Алонсо гэрээгээ цуцална

Алонсо гэрээгээ цуцална

56 минутын өмнө

"Феррари" жүчээний нисгэгч Фернандо Алонсо ойрын хугацаанд багтайгаа байгуулсан гэрээг цуцлаж мэдэх юм. Дэлхийн хошой аварга тамирчны багтайгаа байгуулсан гэрээнд нэгэн зүйл заалт бий. Хэрэв есдүгээр сарын 01 гэхэд тэмцээний аваргаас хоцролт 25 онооноос илүү байх тохиолдолд Алонсо багаа орхих боломжтой гэж бичжээ.


Өдгөө Алонсо "Мерседес" багийн Нико Росбергээс 99 оноогоор дутуу байгаа билээ. Фернандо цаашид "Макларен" багт хүчин зүтгэж магадгүй юм. Тэдний босс Рон Деннис "Феррари"-гийн тэргүүн нисгэгчид жилийн 32 сая долларын цалин санал болгожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment