Tuesday, September 16, 2014

Д.Бурмаа шинэ дуундаа бөхчүүдийг тоглуулжээ

Д.Бурмаа шинэ дуундаа бөхчүүдийг тоглуулжээ

1 цаг 21 минутын өмнө

Ардын дууч Д.Бурмаа шинэ уран бүтээлээ гаргажээ. Тэрбээр дуучин А.Мөнхбат, Л.Банзрагч хоёртой нийлж уран бүтээл, тоглолт хийснээс хойш анх удаагаа ийнхүү бие даан дуу бичүүлсэн аж.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайханы шүлэг "Монгол бөхийн гэргийн дуу"-г тэр дуулжээ.

Уг уран бүтээлийнхээ клипэнд Увс нутгийнхаа аваргаас авахуулаад өөрийнхөө ханийг хүртэл тоглуулжээ. Тодруулбал, хар аварга буюу Х.Баянмөнхийг хань Дэжинбээтэй нь, өөрийн хань Б.Насандэлгэрээ, аймгийн хурц арслан О.Гантулгыг ханьтай нь хамт тоглуулсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment