Monday, September 1, 2014

UFC-гийн О.Амартүвшин Porsche-гийн дистрибьютер болжээ

UFC-гийн О.Амартүвшин Porsche-гийн дистрибьютер болжээ

1 цаг 18 минутын өмнө

UFC группын захирал О.Амартүвшин гэх залуу тэр бүр олны өмнө гараад байдаггүй нэгэн билээ. Тэрбээр тус компанийн захирлаар 2005 онд томилогдсоноос хойш UFC группын мандан бадрах цаг үе эхэлсэн гэдэг.


Чимээгүйхэн бизнесээ эрхэлж явдаг түүний хувьд хоёр хүүхэдтэй авааль эхнэрээсээ салж, 2007 оны Монголын мисс Г.Гантуяатай гэр бүл болсон явдал харин олныг алмайруулсан юм. Нэгэнт хөл хүнд болсон Г.Гантуяа бүсгүйтэй нэг гэрт орохоор зориг шулуудсан О.Амартүвшингийн хувьд энэ бүх асуудал тун чиг ээдрээтэй, хүнд хэцүү даваа байсан гэлтэй. Гэвч энэ бүхнийг даван туулж, архи дарсны бизнесээс гадна дээдсийн хүрээнийхэнд зориулсан спорт загварын автомашин үйлдвэрлэгч, дэлхийн топ машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох Porsche-гийн Монгол дахь дистрибьютер болжээ.


Ийнхүү машин нь багтаж ядсан Улаанбаатар хотод мөнгө нь багтаж ядсан баячуудад зориулсан тансаг зэрэглэлийн машины шоурүүм нэгээр нэмэгдэх нь ээ. Эдүгээ бүх асуудал нааштай шийдэгдсэн бөгөөд тун удахгүй баячуудын эрх жаалууд хотын гудамжаар спорт загварын машин хөлөглөн уралдаж эхлэх гэнэ.


Porsche компанийг 1931 онд Германы нэрт зохион бүтээгч Фердинанд Порше үүсгэн байгуулж байжээ. 2010 онд Porsche дэлхийн хамгийн найдвартай машин хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нь тус компанийн ирээдүйн хөгжилд ихээхэн ахиц түлхэц болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment